Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 120 мянга давлаа
Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 41350 тохиолдол шинээр илэрч, 758 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Ингэснээр Бразилд халдвар авсан хүний тоо 3864153-т, халдвараар нас барсан хүний тоо 120262-т хүрсэн байна. Бразил нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлтээрээ АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Бразилын хамгийн их оршин суугчтай Сан-Паулу мужид халдвар хамгийн их тархсан бөгөөд тус мужид 801422 хүн халдвар авч, 29944 хүн нас барсан нь улс даяар нас барсан хүний дөрөвний нэгтэй тэнцэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.