Японы эрх баригч намын зарим гишүүн Сүгаг Ерөнхий сайдын халааг авахыг дэмжиж байн

Японы эрх баригч намын зарим гишүүн Сүгаг Ерөнхий сайдын халааг авахыг дэмжиж байн

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгааны улмаас огцрох шийдвэр гаргасантай холбогдуулан эрх баригч Либерал Ардчилсан намын  /ЛАН/ зарим улс төрч Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэг түүний халааг авахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

ЛАН-ын Бодлого, судалгааны зөвлөлийн дарга Кишида Фүмио, ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Дотоод хэргийн сайд асан Нода Сэйко нар дараагийн удирдагч болох хүсэлтэй байгаагаа тус тус илэрхийлээд байгаа ажээ.

Сүга Ёшихидэ бямба гарагт өөрийн хуудсандаа, ард иргэдийнхээ амьдрал, амьжиргааг хамгаалах үүргээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх болно хэмээн нийтэлжээ. Түүнийг Абэ Шинзогийн халааг авч, одоогийн бодлогыг үргэлжлүүлэхийг дэмжиж буй ЛАН-ын гишүүдийн тоо нэмэгдсээр байна.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Никай Тошихиро, Хууль тогтоох байгууллагын хэрэг эрхлэх хорооны дарга Моряма Хироши нар парламентын хоёр танхимын ЛАН-ын гишүүдийн хурлыг ирэх есдүгээр сарын 13-15-ны орчимд зохион байгуулахаар тохиролцжээ. Тэд бямба гаргийн орой уулзаж, Абэ Шинзогийн залгамжлагчийг хэрхэн, хэзээ сонгох талаар хэлэлцсэн байна.

Ердийн үед парламент дахь ЛАН-ын хууль тогтоогчид болон орон даяарх намын гишүүдийн саналаар Ерөнхий сайдыг тодруулдаг. Гэвч одоогийн нөхцөлд улс төрийн вакум үүсэхээс сэргийлэхийн тулд түргэн хугацаанд сонгох хэрэгтэй гэж үзсэн байна.

Намын фракцууд одоогийн байдлаар нэр дэвшигчдээ танилцуулаагүй байгаа бөгөөд бие биеэ нягт ажиглаж байгаа ажээ. Эрх баригч нам дараагийн удирдагчийг хэзээ, хэрхэн сонгохыг ирэх мягмар гарагт шийдвэрлэх бөгөөд тухайн үеэс нэр дэвшигчид үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Францад баасан гаргийн байдлаар 267077 хүн халдвар авч, 30596 хүн нас баржээ.   2020-08-29

БНХАУ-д гарган авсан дөрвөн вакцины эмнэлзүйн гуравдугаар шатны туршилт үргэлжилж байна 2020-08-29

АНУ-д коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол батлагджээ 2020-08-29

“Neuralink” компани мэдрэлийн гаралтай өвчнүүдийг эмчлэхээр зорьж байна 2020-08-29

Берлинд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ 2020-08-30

Японы эрх баригч намын зарим гишүүн Сүгаг Ерөнхий сайдын халааг авахыг дэмжиж байн 2020-08-30

Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 120 мянга давлаа 2020-08-30

Беларусийн нийслэл Минск хотод бямба гарагт олон мянган эмэгтэй Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан жагсжээ 2020-08-30

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль баталсан өдөр 2020-08-30

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон 78761 тохиолдол бүртгэгдлээ 2020-08-31

Путин, Лукашенко нар Москвад уулзахаар тохиролцжээ 2020-08-31