Беларусийн нийслэл Минск хотод бямба гарагт олон мянган эмэгтэй Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан жагсжээ
Беларусийн нийслэл Минск хотод бямба гарагт олон мянган эмэгтэй Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан жагсжээ. Беларусьт энэ сарын эхээр явуулсан ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан өрнөж эхэлсэн юм.
Беларусьт наймдугаар сарын 9-нд болсон сонгуулиар А.Лукашенко улиран сонгогдсон юм. Бямба гарагт болсон жагсаалын үеэр эмэгтэйчүүд Ерөнхийлөгч болон түүний Засгийн газрыг огцрохыг уриалжээ. Жагсагчдын зарим нь үндэсний хувцсаа өмссөн байжээ.
Жагсаал өрнөсөн чиглэлийн гудамжуудыг цагдаагийн ажилтнууд, аюулаас хамгаалах хүчний алба хаагчид хамгаалан хашлага байрлуулсан байсан бөгөөд жагсагчид “энэ бол бидний хот”, “та нар биднийг хамгаалах хэрэгтэй” гэж хашхирч байжээ. Мөн бямба гарагт бусад хотод цөөн хүрээг хамарсан жагсаал болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.