Берлинд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Берлинд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ

Германд коронавирусний халдварын тархалттай холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар 300 жагсагчийг баривчилжээ.

Берлин хотод бямба гарагт болсон жагсаалд 38 мянга орчим хүн оролцжээ. Цагдаа нарын мэдээлснээр, зарим хэсэгт эмх замбараагүй байдал үүссэн байна.

Европт халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, олон нийт халдварын тархалтыг хязгаарлах чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлж буй үед уг жагсаал болжээ. Мөн Парис, Лондон зэрэг хотод бямба гарагт ижил жагсаал болжээ.

“Жагсагчид аюулгүй байдлын дүрэм журмуудыг мөрдөөгүй тул баривчлахаас өөр сонголт бидэнд байгаагүй” гэж Берлин хотын Цагдаагийн газар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Бранденбургийн хаалганы ойролцоо болсон жагсаалын үеэр зарим хүн чулуу, лонх шиджээ. Дотоод хэргийн сайд Андреас Гейзелийн мэдээлснээр, цагдаа нар уг жагсаалын үеэр 200 орчим хүнийг баривчилсан байна. Мөн долоон цагдаа гэмтжээ. Берлинд жагсаал хийхийг хориглоод байсан боловч Германы бүс нутгийн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон ажээ.

Герман улс нь Европын бусад оронтой харьцуулахад коронавирусний халдварын эсрэг арга хэмжээнүүдийг сайтар хэрэгжүүлж байгаа бөгөөд тус улсад өнөөдрийн байдлаар 9000 гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Гэсэн хэдий ч сүүлийн долоо хоногуудад халдварын тохиолдлын тоо бусад орны нэгэн адил нэмэгдэх болжээ.

Ташрамд дурдахад, бямба гарагт Парист амны хаалт зүүхийг эсэргүүцсэн жагсаал, Лондонд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг зогсоохыг шаардсан жагсаал тус тус болжээ. Мөн Вена, Цюрих хотод тайван жагсаал өрнөсөн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхийн удирдагчид Абэ Шинзогийн биеийн байдалд санаа зовниж буйгаа илэрхийллээ 2020-08-29

Францад баасан гаргийн байдлаар 267077 хүн халдвар авч, 30596 хүн нас баржээ.   2020-08-29

БНХАУ-д гарган авсан дөрвөн вакцины эмнэлзүйн гуравдугаар шатны туршилт үргэлжилж байна 2020-08-29

АНУ-д коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдол батлагджээ 2020-08-29

“Neuralink” компани мэдрэлийн гаралтай өвчнүүдийг эмчлэхээр зорьж байна 2020-08-29

Берлинд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал болжээ 2020-08-30

Японы эрх баригч намын зарим гишүүн Сүгаг Ерөнхий сайдын халааг авахыг дэмжиж байн 2020-08-30

Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 120 мянга давлаа 2020-08-30

Беларусийн нийслэл Минск хотод бямба гарагт олон мянган эмэгтэй Ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан жагсжээ 2020-08-30

Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндсэн хууль баталсан өдөр 2020-08-30

Энэтхэгт өдөрт халдварын хамгийн олон 78761 тохиолдол бүртгэгдлээ 2020-08-31