Гурван тамхи татахад өвчлөх эрсдэл хоёр дахин нэмэгдэнэ
АНУ-ын эрдэмтэд ирэх нэгдүгээр сар гэхэд тус улсад нас баралт 410 мянгад хүрнэ гэж тооцоолжээ. Амны хаалтыг зохистой хэрэглэвэл энэ тоог бууруулна гэж үзэж байгаа аж. АНУ-ын эрдэмтэд мөн тамхи татах, ялангуяа дам тамхидалт нь коронавирусний халдвараар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэв. Гурван ширхэг тамхи татахад халдвар авах эрсдэл хоёр дахин нэмэгдэх аж.
Исландад хийсэн судалгаагаар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн дархлаа тогтоц дөрвөн сарын хугацаанд үргэлжилж байжээ.
Австралийн Мельбурн хотод сүүлийн долоо хоногт халдвар буурсан ч хөл хорионы дэглэмээ үргэлжлүүлэх аж. Израилд өвчлөл эрс нэмэгдэж байгаа учраас эдгэрсэн хүмүүс буюу цусанд нь эсрэг бие үүссэн хүмүүсийг сайн дурын үндсэн дээр асрах, сувилах ажиллагаанд хамруулж байгаа гэнэ.
Их Британид эдгэрсэн хүмүүсийн цусны ийлдэсийг авч, хүнд туссан өвчтөнүүдийг эмчлэх эмчилгээг хийж эхэлжээ. Өмнө нь энэ эмчилгээг ОХУ, Америкт хийж байсан юм.
Францад 33 бүсийг халдварын улаан бүсээр нэрлэсэн бөгөөд амны хаалт заавал зүүж, хүн хоорондын зайг зайлшгүй баримтална. Сингапурт амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэргийг зөрчсөн байгууллагуудад мөнгөн торгууль ногдуулах аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.