Зүүнгарын говьд 310 гаруй тахь идээшилж байна

Зүүнгарын говьд 310 гаруй тахь идээшилж байна

Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Тахийн тал буюу Зүүнгарын говьд 310 гаруй тахь тархан идээшилж байна.

Тэдгээрийн 23 үржлийн сүрэг, 3-5 азарган үрээний сүрэг байгаа тухай Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргаанаас мэдээллээ. 2019 оны Прагийн амьтны хүрээлэнгээс тээвэрлэгдэж ирсэн гурван тахийн гүүнээс Тара нэртэй гүү наймдугаар сард Дархан цаазат газрын "Онц" нэртэй газар унагалсан байна. Одоогоор нийт 44 унагатай байгаа ба унаганы хүйс тодорхойлох ажил 70 хувьтай явж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.