Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй боллоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд ХНХЯ эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн.

Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан хаагчдын хүүхдэд зориулсан өрөөг тохижууллаа.
Ингэснээр хүүхдүүдийг хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх тохиолдолд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжоор хангаж, хүүхдийн эрх, болзошгүй эрсдэлээс хамгаалсан орчин бүрдүүлж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ 50 ортой хүүхдийн цэцэрлэгийг байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгууллага бүр хүүхдийн өрөө, буланг тохижуулахыг уриалж байна.

Эх сурвалж: ХНХЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр болох үйл явдлууд 2020-09-10

"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээн үргэлжилж байна 2020-09-10

Элчин сайд Ё.Розенберг: Монголд өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтарч ажиллана 2020-09-10

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 2020-09-10

Зүүнгарын говьд 310 гаруй тахь идээшилж байна 2020-09-10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй боллоо 2020-09-10

Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулгыг сонслоо 2020-09-10

Буриадын 14 дунд сургуульд коронавирус тархжээ 2020-09-10

Мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэл байхгүйг урьдчилан санууллаа 2020-09-10

Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. 2020-09-10

Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хөндөхгүй шилжүүлэх, ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ 2020-09-10