Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Өчигдөр буюу есдүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Жаргалант сумын хоёрдугаар багийн нутагт гэр бүлийн хоёр хүн буудуулж нас барсан байжээ.  Хэргийг шалгах явцад Хөвсгөл аймгийн харьяат 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдаж, улмаар ОХУ-д үйлдвэрлэсэн Сайга маркийн буугаар буудаж амь насыг нь хохироосон болох нь тогтоогджээ.

Сэжигтэн этгээд хэргийн газраас оргон зайлаад байгаа ба түүнийг яаралтай эрэн сурвалжилж эхэлсэн байна. Мөн ойролцоох сумд руу нэмэлтээр алба хаагчид явуулаад байгаа ба сэжигтэн этгээд нь биедээ хоёр ч галт зэвсэгтэй байж болзошгүй гэх мэдээлэл ирлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зүүнгарын говьд 310 гаруй тахь идээшилж байна 2020-09-10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй боллоо 2020-09-10

Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулгыг сонслоо 2020-09-10

Буриадын 14 дунд сургуульд коронавирус тархжээ 2020-09-10

Мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэл байхгүйг урьдчилан санууллаа 2020-09-10

Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. 2020-09-10

Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хөндөхгүй шилжүүлэх, ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ 2020-09-10

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна 2020-09-10

“Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлнэ 2020-09-10

Хээрийн сургуулиар бие бүрэлдэхүүний бүтээлч сэтгэлгээг илүүтэй харуулжээ 2020-09-10

24 цагийн хугацаанд 218 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна 2020-09-10