Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулгыг сонслоо

Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулгыг сонслоо

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга  Н.Учрал, тус байнгын хорооны гишүүд  Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нар өнөөдөр /2020.09.09/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга  Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүстэй уулзаж,  Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонслоо.

Өрсөлдөөний тухай хууль нь 1993 онд УИХ-аар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль нэртэй батлагдаж байжээ. Түүнээс хойш 2 удаа нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд өөрчилж байсан бол энэ удаад шинэчилсэн найруулгын төвшинд өөрчлөх ёстой гэж ШӨХТГ болон ажлын хэсэг үзэж байгаа аж.

Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинэчлэгдэх гэж байгаа Өрсөлдөөний тухай хуулийн төсөл нь 5 бүлэг, 31 зүйлтэй юм байна. Тус төслийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.  УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг онлайн худалдаа, аж ахуй нэгжид ногдуулах торгуулийн талаар асуусан бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг уг хуулиар өөр түвшинд гаргах ёстойг санууллаа.  Байнгын хорооны дарга Н.Учрал Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг онцгой анхаарч, нухацтай хандахыг анхааруулаад, дахин ажил хэрэгч уулзалтыг хийх хэрэгтэй гэлээ.

ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах санал сэдвээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн саналыг сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Шилдэг мөрдөгч-2020" тэмцээн үргэлжилж байна 2020-09-10

Элчин сайд Ё.Розенберг: Монголд өвлийн спортыг хөгжүүлэхэд хамтарч ажиллана 2020-09-10

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна 2020-09-10

Зүүнгарын говьд 310 гаруй тахь идээшилж байна 2020-09-10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй боллоо 2020-09-10

Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулгыг сонслоо 2020-09-10

Буриадын 14 дунд сургуульд коронавирус тархжээ 2020-09-10

Мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэл байхгүйг урьдчилан санууллаа 2020-09-10

Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. 2020-09-10

Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хөндөхгүй шилжүүлэх, ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ 2020-09-10

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна 2020-09-10