Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хөндөхгүй шилжүүлэх, ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ

Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хөндөхгүй шилжүүлэх, ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ

Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал, Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын Дэд дарга Б.Пүрэвсүрэн нар иргэний нисэхийн салбарын харьяа алба, нэгжүүдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Ажилчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын хувьд Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон хоёр асуудлаар ажил олгогчидтой уулзаж санал солилцлоо. 

Юун түрүүнд Монгол, Японы Засгийн газар хооронд байгуулсан концессийн гэрээний дагуу “Нью Улаанбаатар интернэшнл эйрпорт”ХХК-д “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны 500 гаруй ажилтныг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан ажилчдын эрх ашгийг нь хөндөхгүй байх, хамгаалах асуудалд анхаарч ажиллахыг хүслээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын төвөөс зайтай ажлын байранд ирж, очиж ажилладаг нисэхийн салбарын нийт ажилтнуудад авто замын түгжирэл хүндрэл учруулж байгаатай холбогдуулан хуулийн хүрээнд ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах боломжийн талаар санал солилцов. Энэ асуудалд ойрын хугацаанд ҮЭ-ийн зүгээс ажилчдад ээлттэй, хуулийн дагуу нээлттэй санал дэвшүүлэхэд ажил олгогчдын зүгээс дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: ИНЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй боллоо 2020-09-10

Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Өрсөлдөөний тухай хуулийн танилцуулгыг сонслоо 2020-09-10

Буриадын 14 дунд сургуульд коронавирус тархжээ 2020-09-10

Мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэл байхгүйг урьдчилан санууллаа 2020-09-10

Хөвсгөл аймагт хоёр хүнийг буудаж хороогоод хэргийн газраас зугтсан этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. 2020-09-10

Үйлдвэрчний эвлэл ажилчдын эрх ашгийг хөндөхгүй шилжүүлэх, ажлын цагийн горимд өөрчлөлт оруулах санал дэвшүүллээ 2020-09-10

“Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төсөл хэрэгжиж байна 2020-09-10

“Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлнэ 2020-09-10

Хээрийн сургуулиар бие бүрэлдэхүүний бүтээлч сэтгэлгээг илүүтэй харуулжээ 2020-09-10

24 цагийн хугацаанд 218 мянган хүн шинээр халдвар авч, 3 мянга гаруй хүн эндcэн байна 2020-09-10

799 сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна 2020-09-10