Сонгомол барилдааны шилдэг бөх Навид Афкариг 9 сарын 12-нд цаазалсан байна.

Сонгомол барилдааны шилдэг бөх Навид Афкариг 9 сарын 12-нд цаазалсан байна.

Ираны сонгомол барилдааны шилдэг бөхчүүдийн нэг Навид Афкариг цаазаар хороох шийдвэрийг Ираны шүүхээс гаргасан талаар бидэ мэдээлсэн билээ.

27 настай Навид Афкариг эх орноосоо урван тэрсэлсэн зэрэг нийт 20 гэмт хэрэгт буруутгаж,  цаазаас гадна 74 удаа ташуурдуулах шийтгэл хүлээсэн байна. Ираны тамирчид цаазын ялыг зогсоож өгөх хүсэлтийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо, ОУОХ-нд илгээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч Ираны удирдагчдаас алдарт бөхийн амь насыг хөнөөхгүй байхыг хүссэн юм.

Гэвч Ираны Засгийн газар авч хэлэлцсэнгүй. Associated Press-т бичсэнээр  Навид Афкариг энэ сарын 12-нд цаазалсан байна.

Иранд тамирчдыг мөшгөн мөрддөгийн улмаас Ираны таэквондогийн олимпын аварга Кимия Ализаде, дэлхийн аварга жүдоч Саид Моллаеи нар эх орноо орхихоос өөр аргагүйд хүрч байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.