Онцгой байдлын алба хаагчдын нэмэгдлийг цалингийн 30 хувь болгов
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 30 хувь болгож нэмэв.
УИХ-аас COVID-19 цар тахлаас сэргийлэх үүднээс Гамшгаас хамгаалах тухай хуульд энэ оны хавар өөрчлөлт оруулсан билээ. Уг өөрчлөлтөд онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр онцгой нөхцөлийн нэмэгдэл нь албан тушаалын үндсэн цалингийн 30 хувиас доошгүй байна гэж заасан юм. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын дээрх шийдвэр гарч байна. Хуучин мөрдөж байсан Гамшгаас хамгаалах тухай хуулиар онцгой байдлын байгууллагын алба хаагчид үндсэн цалингийн 20 хувийн онцгой нөхцөлийн нэмэгдэл авч байв.
Мөн хуралдаанаар, онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 40-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувь бол 60 дахин, 70-аас дээш бол 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэг удаагийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.