Тусгаарлалтаас оргосон иргэн хил зөрчиж ирсэн байжээ

Тусгаарлалтаас оргосон иргэн хил зөрчиж ирсэн байжээ

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан нэг иргэн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр оргосон явдал гарчээ.

Тэрбээр тусгаарлалтад ирээд 19 хонож байхдаа ийн оргосон байна. Тухайн иргэний шинжилгээ сөрөг гарсан ба өмнө нь хил зөрчиж, Оросын талд баригдаад, хилийн солилцоогоор эх орондоо ирээд байжээ.

Хууль, хүчний байгууллагынхан Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайтай газраас түүнийг барьж, тусгаарлалтад буцаасан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.