ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс цахим хурал зохион байгуулав

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс цахим хурал зохион байгуулав

Дэлхий нийтийг хамарсан коронавируст Ковид-19 халдварын цар тахал, Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа цаг үеийн байдалд зохицуулан ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах болон шуурхай операторийн нийт бие бүрэлдэхүүний оролцоотойгоор цахим шуурхай хурлыг өнөөдөр 2020 оны 11-р сарын 14-ний өдрийн 14 цагаас зохион байгууллаа.

Цахим хуралд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, албаны дарга Р.Даваадорж, КоллПро компанийн менежер .Булган нар оролцлоо. Хурлаар Шуурхай 119 тусгай дугаарын үйлчилгээний үүрэг, зорилго, үйл ажиллагаа, цартахал өргөжин тэлсэн үед дуудлагын ачааллыг тэнцвэржүүлэх бодлого, ЭМЯ-ны харъяа бүх байгууллагуудын шуурхай операториудтай холбогдох горим, түүнчлэн аймаг, орон нутаг, нийслэл, дүүргийн эмнэлгүүд дээр коронавирусийн халдварын цартахлын үеийн зөвлөгөө, мэдээлэл өгөх операторуудыг ажиллуулах шаардлага, операторуудыг КоллПро компанийн дэмжлэгтэйгээр 119 тусгай дугаартай холбох автоматжуулсан системийг ажиллуулах нөхцөл боломж зэрэг асуудлыг хэлэлцэв.

Хуралд оролцогчдоос асуулт тавьж, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагууд КоллПро компанитай хэрхэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл өгөх утасны дугаараа шинэчилэх, 119 тусгай дугаартай хэрхэн холбох, коронавирусийн халдварын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөхдөө юуг анхаарах, эрэмбэлэн ангилалт хийх операторуудын үйл ажиллагааг саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар ярилцаж шийдвэрлэв.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХӨСҮТ-ийн ДОЛООН эмч, ажилтан халдвар авсан нь тогтоогдлоо 2020-11-14

Хүнсний хангамж, нөөц тасалдахгүй хангалттай байна 2020-11-14

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариултууд 2020-11-14

ЭМЯ: Коронавируст халдвар НАЙМААР НЭМЭГДЛЭЭ!!! 2020-11-14

Яам, агентлагаас бүрдсэн шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна 2020-11-14

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс цахим хурал зохион байгуулав 2020-11-14

Улсын гуравдугаар төв эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2020-11-14

Гадаадаас ирэх байсан иргэд Н.Энхтайван сайдад хандлаа 2020-11-14

ЗАСГИЙН ГАЗАР: Халдварын голомтод ажиллаж байгаа 14809 алба хаагчид урамшуулал олгоно 2020-11-14

Тээврийн жолоочийн хоёр дахь хүүхдээс коронавирус илэрлээ 2020-11-14

ТОПАЗ буудал, "Говь сайхан" караоке, Өгөөж-1" цайны газраар үйлчлүүлэгсдийн анхааралд 2020-11-14