ЗАСГИЙН ГАЗАР: Халдварын голомтод ажиллаж байгаа 14809 алба хаагчид урамшуулал олгоно
Засгийн газар өнөөдөр /2020.11.14/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар /18:30 цагт/ дөнгөж сая мэдээлэл өглөө.
Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Халдварын голомтод ажиллаж байгаа, өндөр эрсдэлтэй алба хаагчдад урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа. Нийт 14809 хүнд эхний ээлжид урамшуулал олгоно. Хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар боллоо. Хүнсний аюулгүй байдал, нөөцөө бүрдүүлэх тал дээр шат дараалсан арга хэмжээ авч ирсэн. Үүнтэй холбогдуулан зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэрт хүрлээ. Мөн гаднаас улаанбуудай авахад тодорхой хөрөнгийг гаргахаар боллоо" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.