Тээврийн жолоочийн хоёр дахь хүүхдээс коронавирус илэрлээ

Тээврийн жолоочийн хоёр дахь хүүхдээс коронавирус илэрлээ

Коронавирус илрүүлэх лабортариудад хийсэн шинжилгээний хамгийн сүүлийн үеийн мэдээллийг яг одоо албаныхан өгч байна.

А.Амбасэлмаа: Улаанбаатар хотын каластр буюу багц өвчлөлийн голомтод ойрын хавьтлын 97 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс гурван тохиолдол батлагдсан. Нэг нь ахны тохиолдлын охин, нөгөө хоёр нь батлагдсан тохиолдол болох жолоочийн ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос коронавирус илэрлээ. Ойрын хавьтал байсан учраас тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаж байсан.

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байсан долоон хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 426 боллоо. Эдгэрсэн 328 хүн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.