Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тамхинаас татгалзахыг уриалжээ

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тамхинаас татгалзахыг уриалжээ

Тамхи татдаг хүмүүст коронавирусний халдварт өвчин хүнд хэлбэрээр илрэх нь элбэг байгааг Оросын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар сануулжээ. Үүнтэй холбогдуулан цар тахлын үеэр тамхинаас татгалзахыг тус байгууллага иргэдэд уриалжээ.  

“Тамхинаас татгалзах олон улсын өдрийг тохиолдуулан тамхи татдаг хүмүүст коронавирусний халдварт хүнд хэлбэрээр илрэх нь олонтаа байгааг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар сануулж байна. Түүнчлэн иргэдийг тамхины хор уршгаас эрүүл мэндээ хамгаалж, халдварт өвчнөөс сэргийлэх урьдчилсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх эмчийн зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Урт хугацаанд тамхи хэрэглэх нь эрхтэн тогтолцооны янз бүрийн өвчлөлд хүргээд зогсохгүй хорт хавдар болон бусад өвчний улмаас нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг тус байгууллага цохон тэмдэглэжээ. Өдөрт 10 тамхи татдаг хүний бөөрний хорт хавдар тусах эрсдэлийг огт тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад 1.5 дахин их байдгийг судалгаа харуулжээ. Өдөрт 20 ширхэг болон түүнээс дээш тооны тамхи татдаг хүмүүст ийм эрсдэл хоёр дахин их байдаг аж.

Түүнчлэн тамхи татах нь арьсыг 10-20 жилээр хөгшрүүлдэг бол чихрийн шижин үүсэх эрсдэлийг 50 хувиар нэмэгдүүлдэг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Озэки Такакейшо 10 даваатай башёг тэргүүлж байна 2020-11-18

БНХАУ коронавирусний гарал үүслийг тогтооход ДЭМБ-тай хамтран ажиллахыг уриаллаа 2020-11-18

Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ 2020-11-19

Ямар улс орнуудад коронавирус бүртгэгдээгүй вэ 2020-11-19

Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрсэн гэв 2020-11-19

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тамхинаас татгалзахыг уриалжээ 2020-11-19

Дэлхийн зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ эргэн чангатгах арга хэмжээнүүдийг авч эхэллээ 2020-11-19

Жозеф Байден ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлээ хангаж байна 2020-11-19

Канад нөөцөлсөн вакцинаасаа буурай орнуудад хандивлана 2020-11-19

ШХАБ-20: Монгол Улс идэвхтэй ажиглагч хэвээрээ 2020-11-19

Францад цар тахлын улмаас иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд муудсан гэв 2020-11-20