Дэлхийн зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ эргэн чангатгах арга хэмжээнүүдийг авч эхэллээ

Дэлхийн зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ эргэн чангатгах арга хэмжээнүүдийг авч эхэллээ

Хүн амынх нь шинэ коронавирусний халдвар ихээр тархаж байгаа улс орнууд хорио цээрийн дэглэмээ эргэн чангатгах арга хэмжээнүүдийг  авч  байна. АНУ-д  л гэхэд л томоохон хотуудын эрх баригчид дахин шинэ  хязгаарлалт тогтоох шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ зарим улс оронд тухайлбал  Японд  хоногт  батлагдаж байгаа  халдварын тохиолдол нэмэгдсэн ч шинэ нийтийг хамарсан юм уу хэсэгчилсэн хөл хорио тогтоох арга хэмжээ авахаас зайлсхийж байна.  Энэ  тухай болоод өнөөдрөөс улс орнуудад хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний тухай мэдээллийг одоо нэгтгэн хүргэе.

АНУ-д "COVID-19"-ийн халдварын тохиолдол нэмэгдсээр  байгаа  учир нийтийн хоолны газрууд, кинотеатр, фитнес, спорт заалуудыг хааж,  сургалтыг  цахим хэлбэрт шилжүүлж  байна.  Пенсильван, Вашингтон, Нью Жерси, Мичиган зэрэг хэд хэдэн мужид хорио цээрийн ийм арга хэмжээ авч  байна. Мичиганд л гэхэд онц  байдал  зарлаж  сургууль коллежийн  танхимын  сургалтыг  хаагаад  байна.

Туркэд энэ амралтын өдрөөс эхлэн хөл хориог  чангатгахаар шийдвэрлэснээ  тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  мэдэгдлээ.   Энэ дагуу  20  оос  өглөөний  10  цаг хүртэл   хөл хорио тогтоож,  кино театр,  урлаг соёлын газруудыг хаах  юм байна. Харин дэлгүүр,  худалдааны төвүүдийг зөвхөн  тодорхой хугацаагаар нээн  ажиллуулах болжээ.  Хэдийгээр эрх баригчид  хорио цээрийн хатуу дэглэмээс аль болох  зайлсхийхийг  хүсч байгаа ч  халдварын тархалт, нас баралт аюултай түвшинд хүрээд байгаа  учир  өөр замгүй  болж байгаагаа  тайлбарласан байна. Тус улсад хоногт халдварын тохиолдол  3800 гаруйгаар, нас  баралт 100 гаруйгаар нэмэгдэж байна.

Австрид  өчигдрөөс эхлэн  хөл  хорионы хатуу дэглэмийг хэрэгжүүлж эхлээд  байна. Энэ дагуу  иргэдийг онцын  шаардлагагүй л бол гэрээсээ  гарахыг нь хориглолоо.  Худалдааны  төвүүд, гоо сайхны  газруудыг  бүгдийг хаалаа.  Мөн  бага  дунд  сургуулийн  хичээлийг цахим хэлбэрт шилжүүлээд  байна. Үүнээс өмнө зоогийн газар, музей театр, фитнес төв, клуб, зочид буудлуудыг хааж, ахлах ангийнхан болон оюутнуудын хичээлийг цахимд шилжүүлээд  байсан юм.

Германы канцлер Ангела Меркель тус улсад  халдварын тархалт  буурах хандлагатай байгаа ч хорио цээрийн дэглэмээ хүчингүй болгох  цаг хараахан болоогүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.  Мөн тус улс халдвар авсан хүмүүсийн хавьтагчдыг  илрүүлэн тусгаарлах замаар халдварын  гинжийг  таслан  зогсоох чиглэлээр  онцгой анхаарал хандуулж ажиллаж байгааг  мэдэгдлээ. Германд одоогоор  бар, кафе, кинотеатруудыг хаагаад байгаа ч  цэцэрлэг, сургууль, үсчин, дэлгүүрүүд  хүн эрүүл ахуйн шаардлагуудыг  онцгой  мөрдүүлэн  хэвийн  ажиллаж байгаа юм.

Японд  харин хоногт  бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо  нэмэгдэж байгаа ч одоогоор тус улсын эрх баригчид нийтээр эсвэл хэсэгчилсэн  хөл хорио тогтоохоос зайлсхийж байна.  Тухайлбал, Токиогийн засаг захиргаанаас  халдвар ихээр тархаж байгаа учир  өнөөдрөөс  аюулыг урьдчилан  сэрэмжлүүлэх  хамгийн  дээд  түвшинд  шилжүүлснээ  мэдээлж  байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ коронавирусний гарал үүслийг тогтооход ДЭМБ-тай хамтран ажиллахыг уриаллаа 2020-11-18

Муурны дуу авиаг хүний хэл рүү хөрвүүлдэг хавсралт бүтээжээ 2020-11-19

Ямар улс орнуудад коронавирус бүртгэгдээгүй вэ 2020-11-19

Японд коронавирусний тархалтын байдал дээд зэргийн түгшүүртэй түвшинд хүрсэн гэв 2020-11-19

Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тамхинаас татгалзахыг уриалжээ 2020-11-19

Дэлхийн зарим улс орнууд хорио цээрийн дэглэмээ эргэн чангатгах арга хэмжээнүүдийг авч эхэллээ 2020-11-19

Жозеф Байден ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлээ хангаж байна 2020-11-19

Канад нөөцөлсөн вакцинаасаа буурай орнуудад хандивлана 2020-11-19

ШХАБ-20: Монгол Улс идэвхтэй ажиглагч хэвээрээ 2020-11-19

Францад цар тахлын улмаас иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд муудсан гэв 2020-11-20

Хятадын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас ороод байна 2020-11-20