Канад нөөцөлсөн вакцинаасаа буурай орнуудад хандивлана
Оршин суугчиддаа зориулж нөөцлөх коронавирусний вакцинаасаа буурай орнуудад хандивлах асуудлаар Канадын эрх баригчид яриа хэлэлцээ хийж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, вакциныг “COVAX Facility” олон улсын сангаар дамжуулан хандивлах аж. Коронавирусний вакцин дэлхий даяар нэн даруй бөгөөд шударга хуваарилагдах ёстой хэмээн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өмнө нь мэдэгдсэн юм.
Канадын Засгийн газар коронавирусний вакцин нийлүүлэхээр “AstraZeneca”, “Novavax”, “Johnson & Johnson”, “Pfizer”, “Moderna”, “Sanofi”, “GSK” компаниудтай гэрээ байгуулжээ. Шинээр гарах вакцинаас Канад 300 сая гаруй туныг нөөцлөх аж. Гэрээний нөхцөлийн дагуу компаниуд вакцинаа үйлдвэрлээд эхэлмэгц Канад вакцинаа хүлээн авна. Түүнчлэн иргэдийг вакцинжуулалтад үнэгүй хамруулах юм.
ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/243788
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.