Жозеф Байден ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлээ хангаж байна
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд тооцогдож байгаа Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Цагаан ордны одоогийн тэргүүн, өрсөлдөгч Дональд Трампад хандаж эрх мэдлээ саадгүйгээр шилжүүлэн өгөхийг уриалж байна.
Хэдийгээр Доналд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч Жозеф Байден тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орох бэлтгэлийг хангасаар байна. Тэрбээр зөвлөхүүдтэй уулзаж шинэ коронавирусний халдвартай тэмцэх төлөвлөгөөгөө боловсруулж эхэлжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллах багийнхнаа эхнээс нь нэрлэлээ. Тухайлбал, Цагаан ордны тамгын газрын орлогч даргаараа сонгуулийн менежер Жен О Мэлли Диллоныг томилохоор төлөвлөсөн байна. Мөн зөвлөх МАйк Донилон, Стив Риккети нарыг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилох тухай мэдээлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.