“Хаябуса-2” солирын судалгааны аппаратын салгасан бортогыг олжээ.

“Хаябуса-2” солирын судалгааны аппаратын салгасан бортогыг олжээ.

Японы Сансар судлалын агентлаг /JAXA/ “Хаябуса-2” солирын судалгааны аппаратын салгасан бортогыг /capsule/ олжээ. "Бортого Австралийн тэнгэрт яг л харваж буй од мэт харагдаж байсан" гэж Сансар судлалын агентлагаас мэдээлжээ. Судлаачид бортогыг Австралийн өмнөд хэсгээс нисдэг тэргээр хайж олсон байна.  “Хаябуса-2” аппарат “Рюгү” солироос цуглуулсан элсний сорьц бүхий бортогоо Японы цагаар бямба гарагт салгасан юм.

Бортого ням гаргийн 02:30 минутын орчимд галт бөмбөг мэт үзэгдэж, 05 цагийн орчимд нисдэг тэргээр олжээ. Бортогыг одоо Япон руу илгээсэн байна. Сансар судлалын агентлагийн төслийн менежер Цүда Юйчи бортогыг салгах ажиллагаа амжилттай явагдсанд маш их баяртай байгаагаа илэрхийлжээ.

“Рюгү” солирт хүрэх, ирэх таван тэрбум километрийн аялал зургаан жилийн турш үргэлжилжээ. “Хаябуса-2” одоо шинэ даалгавар гүйцэтгэхээр өөр солирыг зорих бөгөөд 11 жилийн дараа тэндээ хүрэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.