Аргентин баячуудад татвар ногдуулна
Цар тахлын улмаас хямраад буй эдийн засгаа сэргээхийн тулд Аргентин улс чинээлэг иргэддээ нэг удаагийн татвар ногдуулахаар болжээ. Саятнуудын татвар хэмээн нэрлэгдээд буй уг татварыг 200 сая песо буюу 2.5 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 12 мянга орчим иргэн төлөх аж. Тийнхүү нэмэлт татвараас олсон мөнгийг эрүүл мэндийн салбар, жижиг дунд бизнес эрхлэгчид болон бусад хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөжээ.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газар нийт 300 тэрбум песог цуглуулахаар төлөвлөж байгаа хэдий ч энэ алхам нь гадны хөрөнгө оруулагчдыг айлгана гэж сөрөг хүчин болгоомжилж байна. Түүнчлэн нэг удаагийн татвараар бүх асуудал шийдэгдэхгүй гэж үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.