Монголын нүүрсний нийлүүлэлт саарсны дараа Хятадад коксжих нүүрсний үнэ өслөө
Монголоос нийлүүлэх нүүрсний тээвэр саарсны дараа БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ дөрвөн жилийн дээд хэмжээнд хүрч өслөө. Монгол Улсын дотоодод халдварын тохиолдол бүртгэгдэж, сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа нь нүүрсний тээврийг сааруулсан юм. Монголоос нийлүүлэх нүүрсний тээвэр өнгөрсөн аравдугаар сараас хойш бараг 80 гаруй хувиар унажээ.
“Монголын гаалийн бүрдүүлэлт коронавирусээс шалтгаалж буурсан нь коксжих нүүрсний үнэ огцом өсөх нэг шалтгаан болсон” гэж “Hexun Futures” компанийн шинжилгээнд дурдсан байна. Тухайлбал Далянь боомт дээр коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 4.1 хувиар өсөж 1535 юаньд хүрчээ.
БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьсны дараа Монгол Улс топ нийлүүлэгч болж байсан ч коронавирусний халдвар эрчимтэй нэмэгдэж байгаагаас шалтгаалан нийлүүлэлт нь саараад байна. Энэ жилийн тухайд коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан II-III сарын хооронд зургаан долоо хоногийн турш Монгол Улс хилээ хааж байсан юм.
Монгол Улсад тогтоосон хөл хорионы хатуу дэглэм энэ сарын 11-ний өдөр буурах хүлээлттэй байна.
Эх сурвалж: Mining
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.