Фейсбүүк компани коронавирусний вакцинтай холбоотой худал мэдээллийг устгана

Фейсбүүк компани коронавирусний вакцинтай холбоотой худал мэдээллийг устгана

АНУ-ын технологи, нийгмийн сүлжээний Фейсбүүк компани дэлхий даяар коронавирусний вакцин гарган авах судалгааны ажил ид хийгдэж байгаа энэ үед ковид-19 цар тахлын вакцинтай холбоотой худал мэдээллийг устгана гэдгээ мэдэгджээ.

Тус компани олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд вакцины аюулгүй байдал, үр нөлөөтэй холбоотой худал мэдээлэл гэдгийг нь нотолсон Фейсбүүк болон Инстаграм дахь ямар ч постыг устгах тохиргоо хийж байгаа юм байна. тухайлбал вакцин микрочип агуулдаг, вакцины аюулгүй эсэхийг зөвшөөрөлгүйгээр хүн амын тодорхой хувьд туршиж байна гэх мэт мэдээллийг устгах юм байна.

Мөн Фейсбүүк компани улсын эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан зааварчилгаанд суурилж, устгаж болох мэдээллийг тогтмол шинэчлэж байхаар тогтжээ. Үүнээс өмнө ЮуТуб компани ч мөн коронавирусний вакцинтай холбоотой худал мэдээллийг устгахаар болсон юм байна. Одоогоор Британийн засгийн газар ирэх 7хоногоос иргэдээ коронавирусний вакцинд хамруулж эхлэн гэдгээ зарлаад байна. Харин АНУ-ын иргэд, шийдвэр гаргагчдын зарим нь гарч байгаа вакцины аюулгүй байдлаас болгоомжилж, вакцинжуулалтаас болгоомжлох хандлагатай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.