Нэгдүгээр дамжааны оюутан бүх Японы аваргад түрүүлсэн нь 36 жилийн өмнөх рекордыг эвдэв

Нэгдүгээр дамжааны оюутан бүх Японы аваргад түрүүлсэн нь 36 жилийн өмнөх рекордыг эвдэв

Сүмо бөхийн 69 дэх удаагийн сонирхогчдын бүх Японы аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болжээ. Уг тэмцээнд Японы биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Хидэтора Ханада түрүүлж, Киндай их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Рэйо Ямагакүчи үзүүрлэсэн байна.

Ингэснээр 36 жилийн дараа нэгдүгээр дамжааны оюутан сонирхогчдын бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тохиолдол болжээ.

Харин манай улсын өсөх ирээдүйтэй бөх оюутны ёкозүна цол хүртсэн, Японы биеийн тамирын дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан П.Дэлгэрбаяр эхний тойрогтоо Хироаки Такэүчид ялагдсан бол Чойжилсүрэн шөвгийн 16, Далайбаатар шөвгийн наймд үлдсэн байна.

Энэхүү тэмцээний шөвгийн наймд шалгарсан бөхчүүд мэргэжлийн сүмогийн санданмэ зиндаанд барилдах эрхтэй болох юм.

ЭХ СУРВАЛЖ: http://www.mnb.mn/i/224266

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.