Коронавирусээр халдварласан гурван сартайгаас 91 насны хүмүүс эмчлүүлж байна
Коронавирусээр халдварлагсдын 36.7 хувьд хуурай ханиалгах шинж тэмдэг илэрч байна.
ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусээр халдварласан хүмүүст илэрч буй эмнэл зүйн шинж тэмдгийг танилцуулсан юм.
Харин 10-19 хувьд нь хамар битүүрэх, хоолой хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, нусгайрах, 3.4-5.4 хувьд үнэр, амт алдагдах, булчин өвдөх, үе мөч өвдөх, ядрах, дотор муухайрах, хоолонд дургүй болох, 2 хувьд нь суулгах, хамраас цус гарах, хамар хоолой хуурайших, ухаан балартах, амьсгаадах, хавиргаар хатгах, цээж хөндүүрлэх илэрч байгаа аж.
Насны хувьд, гурван сартайгаас 91 насны хүмүүс эмчлүүлж байна. Үүнд, 9 хүртэлх насны 51 хүүхэд, 65-аас дээш насны 20 хүн байгаа бөгөөд 80 настай хоёр, 81, 91 настай хүн эмчлүүлж байгааг тэрбээр дурдсан юм.
Хүйсийн хувьд, эмэгтэй давамгайлж байгаа бөгөөд 212 нь эмэгтэй, бусад нь эрэгтэй байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.