Хот хоорондын тээвэрлэлтийг 40 зорчигчтой болсон тохиолдолд хийнэ
УОК-оос 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гаргасан шийдвэрээр Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон , Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.
Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг мэдэгдэж байна.
Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх автобуудал, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг дараах байдлаар зохион байгуулна.
Жич: Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийнэ гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Лавлах утас : 19001234
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.