“COVID-19” халдварын үед нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж
ЭМЯ-наас коронавируст халдварын үед коронавируст халдварын үед нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхэд баримтлах зөвлөмж гаргажээ.
Байгууллагад:
- • Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэх
- • Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих
- • 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх
- • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
- • Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
- • Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
- • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- • Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
- • Амны хаалт зүүх
- • Бээлий заавал өмсөх
- • Гараа сайтар угаах
- • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
- • Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
- • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
- • Амны хаалт зүүх
- • Бээлий заавал өмсөх
- • Суудал алгасаж суух
- • Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
- • Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
- • Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
- • Аль болох гадаргууд хүрэхгүй байх
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.