Багануур дүүргийн "2000 өрх -2000 иргэн" шинжилгээнд 1938 иргэн хамрагджээ

Багануур дүүргийн "2000 өрх -2000 иргэн" шинжилгээнд 1938 иргэн хамрагджээ

Багануур дүүрэгт “Ковид-19” цар тахлын халдварын тархалтыг хүн амын дунд тандах зорилгоор энэ сарын 5, 6-нд 2000 өрхийн 2000 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ.

Өрхийг Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв сонгож байгаа бөгөөд олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл орон сууцанд олноороо амьдардаг, үйлчилгээний байгууллагад ажилладаг зэргийг харгалзаж сонгосон байна.

Тодруубал:  

  • - 1-р хорооны 450 иргэн,
  • - 2-р хорооны 50 иргэн,
  • - 3-р хорооны 422 иргэн,
  • - 4-р хорооны 581 иргэн,
  • - 5-р хорооны 436 иргэний бүрдсэн 1938 өрхийн 1938 иргэн хамрагджээ.

Үлдсэн иргэд өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд Нийгмийн эрүүл мэндийн төвийн шинжилгээний цэгт очиж хамрагдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.