БНСУ 44 сая хүнийг дархлаажуулах вакцин авна

БНСУ 44 сая хүнийг дархлаажуулах вакцин авна

БНСУ гадаадын эмийн үйлдвэрийн дөрвөн компани болон дэлхийн вакцины төслөөс 44 сая хүнийг дархлаажуулах “COVID-19”-ийн вакцин авна гэж тус улсын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээллээ.

Эрүүл мэндийн яам “AstraZeneca”, “Pfizer”, “Johnson & Johnson” корпорацын “Janssen”, “Moderna” компаниас 34 сая хүнийг дархлаажуулах 64 сая тун вакциныг урьдчилан захиалсан байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” төсөл 10 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг БНСУ-д нийлүүлэх бөгөөд тэдгээр нь “AstraZeneca”, “Pfizer”, “Sanopi” компанийн вакцин байх ажээ.

Эрүүл мэндийн яам вакцин урьдчилан захиалах гэрээг “AstraZeneca” компанитай хэдийн байгуулсан бол бусад гурван компанитай энэ сарын сүүлээр байгуулахаар төлөвлөжээ.

Урьдчилан захиалсан вакцин нь нийт хүн амны 88 хувийг дархлаажуулахад хүрэлцэх бөгөөд ирэх хоёрдугаар сарын эхээр нийлүүлж эхлэх ажээ. Гэвч Эрүүл мэндийн яам вакцинжуулалтын хөтөлбөрийг хэзээнээс эхлүүлэхийг хараахан шийдээгүй байна.

“Вакцинуудыг гарган авах үйл явц хараахан дуусаагүй байгаагаас гадна аюулгүй байдал, үр дүнтэй холбоотой зарим асуудал үүсэж байгаа тул бид олон хүчин зүйлийг харгалзан үзсэний дүнд вакцинжуулалтын товыг гаргана” гэж Эрүүл мэндийн сайд Пак Нюн Хо мэдээлжээ.

Эхний ээлжинд өндөр настнууд, асрамжийн газрын үйлчлүүлэгчид, галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд зэрэг халдварт эмзэг бүлгийн хүмүүсийг дархлаажуулах бөгөөд үлдсэн хүн амыг эрсдэлийн үнэлгээг харгалзан вакцинжуулалтад хамруулах ажээ.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 594 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан нийт хүний тоо 38755-д хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Сүүлийн үед халдварын шинэ тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд Сөүлийн бүсэд зайнаас харилцах дүрэм журмын 2.5 дугаар буюу дээрээсээ хоёр дахь түвшнийг тогтоогоод байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сoүль хот болон өөр хотод өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмээ чангатгалаа 2020-12-06

БНСУ-д одоогийн байдлаар 3.2 сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 8311 иргэн байна. 2020-12-07

Стивен Бигун БНСУ-д энэ долоо хоногт айлчилна 2020-12-07

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 594-өөр нэмэгдэж нийт 38,755-т хүрэв. 2020-12-08

Сөүлд өнөөдрөөс фитнесс клуб, караоке, бааруудыг хаалаа 2020-12-08

БНСУ 44 сая хүнийг дархлаажуулах вакцин авна 2020-12-08

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 686-аар нэмэгдэж нийт 39,432-т хүрэв. 2020-12-09

Ким Ё Жон БНСУ-ын Гадаад хэргийн сайдын хэлсэн үгийг шүүмжилжээ 2020-12-09

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 682-оор нэмэгдэж нийт 40,098-т хүрэв. 2020-12-10

С.Бигун: АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна 2020-12-10

БНСУ-д эмнэлгийн ачаалал хэтэрч, ачааны чингэлгүүдийг тохижуулж эхэлжээ 2020-12-10