БНСУ-д одоогийн байдлаар 3.2 сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 8311 иргэн байна.

БНСУ-д одоогийн байдлаар 3.2 сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 8311 иргэн байна.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол хоногт 615-аар нэмэгдэж, нийт 38161 болжээ. Шинээр илэрсэн 615 тохиолдлын 35 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.

Нийт 29301 (+173) иргэн эдгэрсэн бол 549 (+4) иргэн нас баржээ. Тус улсад одоогийн байдлаар 3.2 сая гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан бол тусгаарлалтад 8311 иргэн байна.

Өмнөд Солонгост сүүлийн үед халдвар авсан иргэдийн нас улам залуужиж байгаа бөгөөд 20-30 насны залуусын өвчлөл сүүлийн нэг сарын турш 28 хувиар өссөн байна. Бидний амьдрах орчин, нас хүйс, үл харгалзан коронавирус тархаж байгаа нь хэвийн үзэгдэл болж байгаа бөгөөд энэ сарын 24-нөөс эхлэн нийгмийн хөл хорионы хоёрдугаар шатанд шилжсэнээр хоолны газрууд оройн 21 цаг хүртэл ажиллаж байгаа бол кофе шоп зааландаа үйлчлэхгүй, зөвхөн захиалга авах боломжтой болсон. 

БНСУ-ын УОК-оос Ковид-19 цар тахлын тохиолдол Сөүл хот болон орон нутагт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан “Нийгмийн зай барих” хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Шийдвэрийн дагуу энэ сарын 7-ны өдрийн 24.00 цаг хүртэл хоёр долоо хоногийн хугацаатай Сөүл хотод хорио цээрийн хоёрдугаар шатлал, Жөнра муж, Гуанжу хотод 1.5 дугаар шатлалыг тус тус тогтоохоор болсон юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.