“Twitter” коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгана
“Twitter”-н удирдлага ирэх долоо хоногоос коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгахаа мэдэгджээ. Тодруулбал, хүмүүсийн эрүүл мэндэд зориуд хохирол учруулах, тэдэнд хяналт тавих зорилгоор вакцин хэрэглэж, вакцинжуулалтын ажлыг явуулж байна гэсэн ташаа мэдэгдлүүдийг устгана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн вакцины гаж нөлөөнүүдийн талаарх болон коронавирус гэж байхгүй учир вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн хуурамч мэдээллүүдийг устгах аж.
Мөн ирэх оноос вакцины талаарх баталгаагүй мэдээлэл, цуурхал бүхий мэдэгдлүүдэд маргаантай гэсэн тэмдэглэгээ тавина гэдгийг “Twitter”-н удирдлага сануулан дурджээ. Одоогоор “Twitter” коронавирусний гарал үүсэл, дамжин халдварлах арга замуудын талаарх худал мэдээллийг устгаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхөд ач холбогдол өгөх, халдварын эрсдэлийг бууруулахад нөлөө үзүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.