Израилын Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайд нар хамгийн түрүүнд шууд эфирээр вакцин хийлгэнэ
Израилын Ерөнхийлөгч Реувен Ривлин, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Юлий Эдельштейн нар хамгийн түрүүнд вакцин хийлгэхээр болжээ.
Тус улсад энэ амралтын өдрүүдэд коронавирусээс сэргийлэх дархлаажуулалт эхлэх юм. Биньямин Нетаньяху, Юлий Эдельштейн нар 12 дугаар сарын 17-ны бямба гаргийн орой, Израилын Ерөнхийлөгч Реувен Ривлин ням гарагт вакцин хийлгэнэ. Тэд вакцинжуулалтад уриалан дуудах, вакцин болон эрүүл мэндийн тогтолцоонд итгэх иргэдийнхээ итгэлийг дээшлүүлэх зорилгоор телевизийн камерын өмнө шууд эфирээр хийлгэх аж.
Харин хүн амыг олноор нь дархлаажуулах ажил ням гаргаас эхлэх төлөвтэй байна. Эхний ээлжинд эмч нарыг хамруулж, дараа нь асрамжийн газрын хүмүүс, ажилтнууд, мөн эрсдэлт бүлгийн бусад хүмүүст хийхээр төлөвлөжээ.
Израил улс “Pfizer” компанийн вакцинаас 100 мянга гаруй тунг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм. Лхагва гаргийн байдлаар тус улсад коронавирусээр халдварласан хүний тоо 369287 болж нэмэгдсэн байна. Халдвар тархсанаас хойш 3000 гаруй хүн нас барж, 340 145 хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.