ЗАСГИЙН ГАЗАР: Нийслэлд 14 хоног хөл хорио тогтоохоор боллоо

ЗАСГИЙН ГАЗАР: Нийслэлд 14 хоног хөл хорио тогтоохоор боллоо

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.12.21/ хуралдсан. Хуралдаанаар Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Өөрөөр хэлбэл, ирэх пүрэв /2020.12.24/ гарагаас 2021 оны нэгдүгээр сарын 06-ний өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналаа Засгийн газарт хүргүүлсэн билээ. 

Тэгвэл Засгийн газар өнөөдөр 15:00 цагт ээлжит бусаар хуралдаж, хөл хориог 14 хоног тогтоох Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжжээ. Ингэснээр ирэх пүрэв гарагаас эхэлж Улаанбаатар хатуу хөл хорионд шилжихээр боллоо. Энэ талаар Засгийн газраас 16:00 цагт мэдээлэл өгнө. Эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.