Ким Жөн Ун: АНУ бол БНАСАУ-ын гол дайсан” хэмээн цохон тэмдэглэв.

Ким Жөн Ун: АНУ бол БНАСАУ-ын гол дайсан” хэмээн цохон тэмдэглэв.

БНАСАУ цөмийн тогтоон барих хүчээ бэхжүүлж, батлан хамгаалахын чадавхиа нэмэгдүүлсээр байх болно. Энэ тухай БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёньянд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын наймдугаар их хурлын хаалтын үеэр мэдэгджээ. 

“Бид цөмийн тогтоон барих хүчийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хамгийн хүчирхэг зэвсгийг бүтээхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Аливаа аюул заналхийллийг сөрөн зогсох, гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх ёстой. АНУ бол БНАСАУ-ын гол дайсан” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр хурлын үеэр баталсан улс орны эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд цөхрөлтгүй тэмцэхийг уриалжээ. “Цаашдын социалист ололт амжилт нь хурлын шийдвэрүүд, тэр дундаа таван жилийн төлөвлөгөө хэрхэн биеллээ олохоос хамаарна” хэмээн Ким Жөн Ун онцлон тэмдэглэв.

Мөн өөрийг нь Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонгосонд нь хуралд оролцогчдод талархал илэрхийлэхийн сацуу өөрт нь агуу хүндэтгэл үзүүлснийг цохон тэмдэглэлээ. Өмнө нь энэ албан тушаалд өмнөх удирдагч Ким Жөн Ир "насаараа" хадагджээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгосчуудын дийлэнх нь Мүн Жэ Инд сэтгэл хангалуун бус байна 2021-01-11

БНСУ-д байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа 2021-01-11

Ким Жөн Уны СХН дахь албан тушаалын нэрийг ерөнхий нарийн бичгийн дарга болгон өөрчилжээ.  2021-01-11

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 562-оор нэмэгдэж нийт 70,212-д хүрэв. 2021-01-13

Япон улсын ГХЯ Өмнөд Солонгосын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв 2021-01-13

Ким Жөн Ун: АНУ бол БНАСАУ-ын гол дайсан” хэмээн цохон тэмдэглэв. 2021-01-13

Коронавирусийн халдвар авсан иргэдийн дийлэнхэд нь халдварын шинж тэмдэг үлддэг 2021-01-13

БНСУ-д халдварын тоо 70 мянга давлаа 2021-01-13

Өмнөд Солонгосын гарааны компани нохойн сэтгэл хөдлөлийг тодорхойлдог ухаалаг хүзүүвч бүтээжээ 2021-01-13

БНСУ-ын иргэдийн гар утсаа хэрэглэдэг хугацаа өсжээ 2021-01-13

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 524-өөр нэмэгдэж нийт 70,728-д хүрэв. 2021-01-14