БНСУ-д халдварын тоо 70 мянга давлаа
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 562-оор нэмэгджээ. Нийт халдварын тоо 70212-т хүрсэн байна.
Шинээр илэрсэн 562 тохиолдлын 26 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Нийт 54636 хүн (хоногт 1067) эдгэрсэн бол 1185 (хоногт 20) хүн нас барсан байна.
Одоогийн байдлаар 4 872 312 иргэнийг шинжилгээнд хамруулснаас 4 619 186 иргэний хариу сөрөг гарчээ.
БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 8-ны өдрөөс эхлэн тус улсын хилээр зөвхөн сүүлийн 72 цагийн дотор Ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг гарсан хариу бүхий хуудастай гадаадын иргэнийг нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Монгол Улсын иргэдийн хувьд дээрх шинжилгээний хуудсыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас англи хэл дээр авсан байх шаардлагатай ба хэрэв монгол хэл дээр байвал англи эсвэл солонгос хэлний баталгаат орчуулга хийгдсэн байх шаардлага тавигдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.