Коронавирусийн халдвар авсан иргэдийн дийлэнхэд нь халдварын шинж тэмдэг үлддэг
Ковид19-аар эмнэлэгт хэвтсэн 10 хүн тутмын 7 хүн нь 6 сар өнгөрсөн ч өвчний шинж тэмдэг нь үлддэг гэсэн судалгаа гарлаа.
1 сарын 8-ны өдрийн анагаах ухааны дэлхий дахины эрдэм шинжилгээний сэтгүүл болох Lancet-д тавигдсан хятадын судлаачдын хийсэн судалгаанаас үзвэл, коронагаар эмнэлэгт хэвтсэн хүний 4-ний 3 нь хагас жилийн дараа хийсэн судалгаанд ядрах сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж хариулжээ.
Судлаачид корона анх гарсан Хубайсоны Уханы нэгэн эмнэлэгт 2020 оны 1 сарын 7-аас 5 сарын 29-ийг хүртэл корона тусаж хэвтэж эмчлүүлсэн 1733 хүнээс судалгаа авчээ.
Тэдний дундаж нас 57 байсан ба эрэгтэй эмэгтэйн харьцаа тус тус 52:48 хувь байжээ.
Судалгаа нь 6 сарын 16-наас 9 сарын 3-ны хооронд явагдсан бөгөөд оролцогчид өвчний шинж тэмдэг илэрснээс хойш дунджаар 186 өдрийн дараа судалгаа өгчээ.
1655 хүний дотроос 63%(1038хүн) нь ядарч тамирдах, 26%(437хүн) нь нойргүйдэх, 22%(359хүн) нь үс нь унах, 11%(176хүн) нь үнэр мэдрэхгүй, 9%(154хүн) нь зүрх хурдан цохилох болон үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэгтэй байжээ.
Хоолонд дургүй болох болон толгой эргэх зэрэг шинж тэмдгийг оролцуулаад нэгээс илүү шинж тэмдэг илэрсэн гэж 1265 хүн буюу нийт судалгаанд оролцогчдын 76% нь хариулжээ.
6 минут алхуулахад 23% нь өмнөхөөсөө бага зайнд алхаж, сэтгэл зүйн тал дээр нийт судалгаанд оролцогчдын 27% нь сэтгэл тавгүйдлыг мэдэрч, 23% нь сэтгэлээр уналтад орсон гэжээ.
Мөн уг судалгаагаар судлаачид 93 хүний цусыг шинжлэхэд тэдний вирусыг саармагжуулах биеийн эсэргүүцэл нь цаг хугацаа өнгөрөхтэй хамт эрс буурсан үзүүлэлт гарчээ.
Судлаачид “Ковид19-ын шинж тэмдэг илрээд 6 сарын дараа ч ихэнх өвчтөнд нэгээс илүү шинж тэмдэг үлддэгийг тогтоолоо” гээд “Вирусыг саармагжуулдаг эсэргүүцэл ч гэсэн илт багасдаг” гэж тайлбарлалаа.
Мэдээллийг Ж.Нармандах, 2021.1.9.
Эх сурвалж: YNA мэдээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.