Өмнөд Солонгосын гарааны компани нохойн сэтгэл хөдлөлийг тодорхойлдог ухаалаг хүзүүвч бүтээжээ

Өмнөд Солонгосын гарааны компани нохойн сэтгэл хөдлөлийг тодорхойлдог ухаалаг хүзүүвч бүтээжээ

Өмнөд Солонгосын гарааны компани дуу авиагаар нь нохойн сэтгэл хөдлөлийг тодорхойлдог ухаалаг хүзүүвчийг худалдаанд гаргажээ. Энэ төхөөрөмж нь Consumer Electronics Show-ийн энэ жилийн инновацийн шагналын дэд байр эзэлсэн нь анхаарал татаж байна. Энэхүү ухаалаг хүзүүвчийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн байна.

Тодруулбал, энэ хүзүүвчээр аз жаргалтай, тайван, түгшүүртэй, гунигтай, ууртай байна гэсэн нохойн таван сэтгэл хөдлөлийг таних боломжтой гэнэ. Ингэхийн тулд хүзүүвчнээс гадна ухаалаг утасны хавсралт ашиглах ёстой аж.

Компани анх 2017 онд мэдээлэл цуглуулж эхэлсэн бөгөөд 50 гаруй үүлдрийн нохойн 10 мянга гаруй дуу авианд хийсэн дүн шинжилгээн дээр тулгуурлан тусгай алгоритм бүтээжээ. Тийнхүү бүтээсэн төхөөрөмжөө өнгөрсөн 10 дугаар сард олон нийтэд танилцуулж, 99 ам.доллароор худалдаалж байна.

Алгоритмын нарийвчлалыг Сөүлийн үндэсний их сургууль шалгаж, туршилт 90 хувийн үр дүн үзүүлжээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 562-оор нэмэгдэж нийт 70,212-д хүрэв. 2021-01-13

Япон улсын ГХЯ Өмнөд Солонгосын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв 2021-01-13

Ким Жөн Ун: АНУ бол БНАСАУ-ын гол дайсан” хэмээн цохон тэмдэглэв. 2021-01-13

Коронавирусийн халдвар авсан иргэдийн дийлэнхэд нь халдварын шинж тэмдэг үлддэг 2021-01-13

БНСУ-д халдварын тоо 70 мянга давлаа 2021-01-13

Өмнөд Солонгосын гарааны компани нохойн сэтгэл хөдлөлийг тодорхойлдог ухаалаг хүзүүвч бүтээжээ 2021-01-13

БНСУ-ын иргэдийн гар утсаа хэрэглэдэг хугацаа өсжээ 2021-01-13

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 524-өөр нэмэгдэж нийт 70,728-д хүрэв. 2021-01-14

БНСУ-ын иргэдийн дийлэнх нь коронавирусний вакцин хийлгэх гэж яарахгүй байна 2021-01-14

Пак Гын Хэгийн 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ 2021-01-14

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 513-аар нэмэгдэж нийт 71,241-д хүрэв. 2021-01-15