БНСУ-ын иргэдийн гар утсаа хэрэглэдэг хугацаа өсжээ

БНСУ-ын иргэдийн гар утсаа хэрэглэдэг хугацаа өсжээ

БНСУ-ын иргэд өнгөрсөн онд өдөрт дунджаар 4.4 цагийг гар утсаа хэрэглэж өнгөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19 хувиар өссөн гэж “App Annie” гар утасны мэдээлэл судалдаг платформ мэдээлжээ.

Цар тахал дэгдсэн үед ийнхүү өссөн үзүүлэлт нь дэлхий нийтийн гар утасны хавсралт хэрэглэж өнгөрүүлсэн өнгөрсөн оны дундаж үзүүлэлттэй /4.2 цаг/ ойролцоо байсан гэдгийг “App Annie”-гийн тайланд дурдсан байна.

Уг тайланд мэдээлснээр, 2020 онд БНСУ-ын иргэдийн санхүүгийн хавсралт ашиглах хугацаа ихээхэн өсжээ. Тодруулбал, энэ төрлийн томоохон таван хавсралтад нэвтэрсэн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 120 хувиар өсжээ.

Мөн “YouTube” нь БНСУ-ын иргэдийн хамгийн их ашигладаг стриминг хавсралтаар тодорсон бөгөөд үүнд сард дунджаар 37.8 цагийг зарцуулсан бол дотоодын хавсралт болох “AfreecaTV” /13.9 цаг/ хоёрдугаарт жагсжээ. Түүнчлэн эхний таван байрт “Twitch” /11.1/, “Wavve” /9.1/, “Netflix” /8.4/ бичигдсэн байна.

Нийгмийн сүлжээний хавсралтуудын хувьд, Хятадын “TikTok”-ийг хамгийн их буюу сард дунджаар 13.8 цаг ашигласан бол “KakaoTalk” /11.1/, “Facebook” /8.7/ удаалжээ. Мөн “App Annie”-гийн тайланд дурдсанаар, БНСУ-ын иргэд өнгөрсөн онд 5.64 тэрбум ам.долларыг хавсралтууд ашиглан зарцуулжээ. Дэлхий дахины хувьд энэ үзүүлэлт 143 тэрбум ам.доллар байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон улсын ГХЯ Өмнөд Солонгосын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлэв 2021-01-13

Ким Жөн Ун: АНУ бол БНАСАУ-ын гол дайсан” хэмээн цохон тэмдэглэв. 2021-01-13

Коронавирусийн халдвар авсан иргэдийн дийлэнхэд нь халдварын шинж тэмдэг үлддэг 2021-01-13

БНСУ-д халдварын тоо 70 мянга давлаа 2021-01-13

Өмнөд Солонгосын гарааны компани нохойн сэтгэл хөдлөлийг тодорхойлдог ухаалаг хүзүүвч бүтээжээ 2021-01-13

БНСУ-ын иргэдийн гар утсаа хэрэглэдэг хугацаа өсжээ 2021-01-13

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 524-өөр нэмэгдэж нийт 70,728-д хүрэв. 2021-01-14

БНСУ-ын иргэдийн дийлэнх нь коронавирусний вакцин хийлгэх гэж яарахгүй байна 2021-01-14

Пак Гын Хэгийн 20 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ 2021-01-14

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 513-аар нэмэгдэж нийт 71,241-д хүрэв. 2021-01-15

БНАСАУ шумбагч онгоцноос харвах алсын тусгалтай баллистик пуужингуудаа танилцуулжээ 2021-01-15