Японд Их Британийн хувилбарын халдварын голомт илэрчээ

Японд Их Британийн хувилбарын халдварын голомт илэрчээ

Японд шинэ хувилбарын халдварын голомт илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгджээ.

Ажлын байран дээрээ Их Британийн хувилбараар халдвар авсан эрэгтэйтэй харилцсан хойд Сайтама мужийн гурван оршин суугчаас халдвар илэрчээ.

Шинэ хувилбараар халдварласан иргэд эмч нарын хяналтанд байгаа аж. Япон улсад Их Британийн шинэ хувилбараар халдварласан нийт 64 тохиолдол илрээд байна.

Коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор Японы эрх баригчид 12 дугаар сарын 28-наас 2 дугаар сарын 7-ныг хүртэл бүх улс орны иргэдэд шинээр виз олгохоо зогсоосон юм. Одоогоор Японы иргэд болон тус улсад байнгын оршин суух зөвшөөрөлтэй, урт хугацааны визтэй гадаадын иргэд л Япон улсад нэвтрэх боломжтой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Европын Комисс “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ 2021-01-30

Франц Европын Холбооны орнуудаас ирэх иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. 2021-01-30

Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах гэрээг сунгажээ 2021-01-30

БНХАУ, АНУ-д харилцаагаа сэргээхийг зөвлөжээ 2021-01-30

Алексей Навальныйгийн гэр бүлийн гишүүд болон хамтран зүтгэгчдийг 48 цаг саатуулсан байна. 2021-01-30

Японд Их Британийн хувилбарын халдварын голомт илэрчээ 2021-01-31

Мьянмарын эрх баригч намын тэргүүн, ерөнхийлөгч нар баривчлагджээ 2021-02-01

Их Британид өдөрт 600 мянга орчим хүнд вакцин хийжээ 2021-02-01

Мьянмарын цэргийнхэн нэг жилийн хугацаатай онц байдал зарлав 2021-02-01

Израилд хорио цээрийн дэглэмийг хоёрдугаар сарын 5 хүртэл сунгах шийдвэр гаргажээ 2021-02-01

Конгрессын гишүүн “Pfizer/BioNTech” вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авчээ. 2021-02-01