Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах гэрээг сунгажээ

Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах гэрээг сунгажээ

Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулах, хязгаарлах арга хэмжээний тухай ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан гэрээг 2026 оны 2 дугаар сарын 5-нийг хүртэл сунгах тухай хуульд Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

Гэрээг сунгасан талаар албан ёсоор мэдэгдсэн өдрөөс эхлэн энэ хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж.

“Гэрээг сунгаж буй нь ОХУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд Орос, Америкийн стратегийн харилцааны ил тод, урьдчилсан байдлыг хадгалан авч үлдэх, дэлхий дахины стратегийн тогтвортой байдлыг дэмжихийн сацуу олон улсын байдалд нааштайгаар нөлөөлөх, цөмийн зэвсэг хураах үйл явцад дэмжлэг болно” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгийн тамгын газрын мэдэгдэлд дурдсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.