Европын Комисс “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Европын Комисс “AstraZeneca”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Европын Комисс “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг Европын Холбооны орнуудад хэрэглэхийг зөвшөөрчээ.

Европын эмийн агентлаг эерэг үнэлгээ өгсний дараа бид ЕХ-ны зах зээлд “AstraZeneca”-н вакциныг хэрэглэх зөвшөөрөл олголоо хэмээн ЕК-ын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдсэн байна.

Вакцинаас гэрээнд тусгагдсан хэмжээгээр нийлүүлнэ гэж найдаж байгаагаа тэрбээр онцлов.

“Хэлэлцээрийн дагуу 400 сая тун вакцин нийлүүлнэ гэж найдаж байна. Европчуудыг болон хөрш, түнш орнуудаа вакцинаар хангахын тулд бид чадах бүхнээ хийнэ” гэж Урсула фон дер Ляйен цохон тэмдэглэжээ.

Их Британи, Шведийн “Astrazeneca” компанийн вакциныг ЕХ-ны нутаг дэвсгэрт хэрэглэхийг өмнө нь Европын эмийн агентлаг зөвшөөрсөн юм. “AstraZeneca” компанийн вакцин нь ЕХ-нд хэрэглэхийг зөвшөөрсөн коронавиурсний гурав дахь вакцин юм. Үүнээс өмнө Германы BioNTech, Америкийн “Pfizer” компаниудын бүтээсэн вакцин, мөн “Moderna” компанийн вакциныг бүртгэсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.