Японд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд онцгой байдлын дэглэмийг сунгах төлөвтэй байна

Японд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд онцгой байдлын дэглэмийг сунгах төлөвтэй байна

Японд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд Токио, Осака тэргүүтэй 11 мужид тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгах төлөвтэй байна.

Засгийн газар энэ сарын 7 хүртэл тогтоогоод байгаа онцгой байдлыг сунгах эсэхийг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дүнд энэ долоо хоногт гаргах ажээ.

Японы Токио болон хөрш мужуудад онцгой байдлын дэглэм тогтоосноос хойш гурван долоо хоног гаруйн  хугацаа өнгөрч байгаа бол Осака тэргүүтэй зургаан өөр мужид хоёр долоо хоног гаруйн өмнө онцгой байдал зарласан юм.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад буурсан боловч халдвар авсан хүмүүсийн дунд өндөр настнуудын эзлэх хувь өсөх болжээ. Өндөр настай хүмүүсийн хувьд хүндээр өвчлөх магадлал өндөр байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар Токио, Осака зэрэг эмнэлгийн ачаалал их байгаа бүсүүдэд онцгой байдлыг сунгах боломжийн талаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа ажээ. Харин “COVID-19”-ийн нөхцөл байдал сайжирч байгаа Точиги мужид онцгой байдлыг цуцалж магадгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их Британид өдөрт 600 мянга орчим хүнд вакцин хийжээ 2021-02-01

Мьянмарын цэргийнхэн нэг жилийн хугацаатай онц байдал зарлав 2021-02-01

Израилд хорио цээрийн дэглэмийг хоёрдугаар сарын 5 хүртэл сунгах шийдвэр гаргажээ 2021-02-01

Конгрессын гишүүн “Pfizer/BioNTech” вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авчээ. 2021-02-01

Мьянмарын удирдагчдыг баривчилсныг цэргийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдэв 2021-02-01

Японд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд онцгой байдлын дэглэмийг сунгах төлөвтэй байна 2021-02-01

ОХУ Их Британитай нислэг зогсоох хугацаагаа сунгана 2021-02-02

Tөрийн эрх мэдлийг генерал Мин Аунг Хлаингад шилжүүлсэн байна 2021-02-02

Халдварын тохиолдол гурван долоо хоног дарааллан буурч байна 2021-02-02

Алексей Навальныйг дэмжигчид өнөөдөр Москва хотын шүүхийн гадаа цуглаж магадгүй 2021-02-02

БНХАУ 13 оронд хүмүүнлэгийн тусламж болгон вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна. 2021-02-02