ОХУ Их Британитай нислэг зогсоох хугацаагаа сунгана

ОХУ Их Британитай нислэг зогсоох хугацаагаа сунгана

ОХУ Их Британитай зорчигч тээврийн харилцаагаа түр зогсоох хугацааг 2 дугаар сарын 16-ныг хүртэл сунгахаар болжээ. 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд Их Британитай агаарын харилцааг 2 дугаар сарын 16-ны 23 цаг 59 минут хүртэл сунгах шийдвэрийг коронавирусний халдвар тархах, зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол гарахаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб гаргасан байна. 

Их Британид коронавирусний шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор ОХУ өмнө нь 12 дугаар сарын 22-нд Их Британитай нислэгээ зогсоосон юм.

Шинжээчдийн үзэж буйгаар халдварлах чадвар 70 хувь илүү гэх хувьссан коронавирус тархсаны улмаас Их Британид халдварт өвчний тун хүнд нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнтэй тэмцэхийн тулд Засгийн газар хатуу арга хэмжээ авах шаардлагатай болж, нэгдүгээр сарын 4-нд хөл хорио тогтоожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мьянмарын цэргийнхэн нэг жилийн хугацаатай онц байдал зарлав 2021-02-01

Израилд хорио цээрийн дэглэмийг хоёрдугаар сарын 5 хүртэл сунгах шийдвэр гаргажээ 2021-02-01

Конгрессын гишүүн “Pfizer/BioNTech” вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авчээ. 2021-02-01

Мьянмарын удирдагчдыг баривчилсныг цэргийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдэв 2021-02-01

Японд “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд онцгой байдлын дэглэмийг сунгах төлөвтэй байна 2021-02-01

ОХУ Их Британитай нислэг зогсоох хугацаагаа сунгана 2021-02-02

Tөрийн эрх мэдлийг генерал Мин Аунг Хлаингад шилжүүлсэн байна 2021-02-02

Халдварын тохиолдол гурван долоо хоног дарааллан буурч байна 2021-02-02

Алексей Навальныйг дэмжигчид өнөөдөр Москва хотын шүүхийн гадаа цуглаж магадгүй 2021-02-02

БНХАУ 13 оронд хүмүүнлэгийн тусламж болгон вакцин нийлүүлэхээр төлөвлөж байна. 2021-02-02

Австралийн баруун эрэгт томоохон түймэр гарчээ 2021-02-02