АНУ-д “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 450088-д хүрэв.
АНУ-д “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 450088-д хүрснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.
“COVID-19”-ийн улмаас нас барсан анхны тохиолдол өнгөрсөн оны хоёрдугаар сарын 29-нд бүртгэгдэж байсан АНУ-д өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 26 533 999 тохиолдол бүртгэгджээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхийн таван оронд халдвараар нас барсан хүний тоо 100 мянга давжээ. Тодруулбал, Бразилд 220 мянга, Мексикт 160 мянга, Энэтхэгт 150 мянга гаруй хүн, Их Британид 110 мянга орчим хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.