ОХУ-ын Гадаад хэргийн яам Москва, Санкт-Петербург хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон Швед, Польш, Германы дипломатчдыг “тааламжгүй этгээд” гэж үзэж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ.
“Зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон дипломатчдыг 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд баталсан Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу тааламжгүй этгээд хэмээн үзлээ. Тиймээс тэд ОХУ-ыг нэн даруй орхин явах ёстой” гэж яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Швед, Польш, Германы Элчин сайд нарыг уг явдалтай холбогдуулан яамны байранд дуудан ирүүлсэн ажээ.
“ОХУ-ын тал Швед, Польш, Германы Дипломат төлөөлөгчийн газрууд болон албан хаагчид олон улсын хууль тогтоомжийг чанд мөрдөнө гэж найдаж байна” гэж яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.