БНХАУ-ын Сансар судлалын үндэсний газар Ангараг гаргийг судлах “Тяньвэнь-1” аппаратынхаа авсан анхны зургийг баасан гарагт танилцуулжээ.
“Уг зургийг Ангараг гаргаас 2.2 сая километрийн зайнаас авсан” гэж Сансар судлалын үндэсний газар мэдээлжээ. “Тяньвэнь-1” 197 орчим хоногийн хугацаанд 465 сая орчим километр замыг туулсан байна.
Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас "Чанжэн-5" тээгч пуужингаар 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөргөсөн аппарат одоогоор дэлхийгээс 184 сая километрийн зайд, Ангарагаас 1.1 сая орчим километрийн зайд байгаа ажээ. Уг аппаратыг Ангарагийг бүтэн тойрч, гадаргуу дээр нь бууж, судалгаа хийх зорилгоор бүтээсэн юм.
“Тяньвэнь-1” Улаан нүдэн гараг руу нисэх замдаа дөрвөн удаа цуврал маневр хийхээр төлөвлөсөн бөгөөд эхнийхийг нь наймдугаар сарын 8-нд, хоёр дахийг нь есдүгээр сарын 20-нд, гурав дахийг нь 10 дугаар сарын 28-нд хийжээ. Харин дөрөв дэхийг нь баасан гаргийн оройны 20 цагийн орчимд хийсэн байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.