"Bloomberg": Дэлхий дахин цар тахлаас ангижрахад долоон жилийн хугацаа шаардлагатай

"Bloomberg": Дэлхий дахин цар тахлаас ангижрахад долоон жилийн хугацаа шаардлагатай

Дэлхий дахин цар тахлаас хэзээ ангижрах вэ? гэдэг асуултын хариултыг “COVID-19” халдвар өнгөрсөн оноос дэлхий даяар тархсанаас хойш хүн бүхэн мэдэхийг хүсэж байна. Харин үүний хариултыг вакцинжуулалтын үзүүлэлтээр хэрхэн тодорхойлсныг танилцуулъя.

“Bloomberg” агентлаг дэлхий даяар тарьсан коронавирусний вакцины тунгийн хамгийн том мэдээллийн санг бий болгосон бөгөөд дэлхийн хэмжээнд сүүлийн мэдээллээр 119 сая гаруй тун вакциныг тарьсан байна. Энтони Фаучи тэргүүтэй Америкийн мэргэжилтнүүдийн хувьд хүн амын 70-85 хувийг дархлаажуулсан тохиолдолд улс орон хэвийн голдиролдоо орно гэж үзэж байгаа юм. “Bloomberg”-ийн “Vaccine Tracker” хуудасны мэдээллээр, зарим орон хүн амынхаа 75 хувийг дархлаажуулах зорилтыг тавьж, бусдаасаа хавьгүй хурдан хугацаанд хүн амаа вакцинжуулж байна.

Вакцинжуулалтын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Израилд хоёрхон сарын дотор хүн амынхаа 75 хувийг вакцинжуулахыг эрмэлзэж байна. Харин АНУ-ын хувьд 2022 оны шинэ жилийн баярын үеэр уг үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байна. Өрнөдийн чинээлэг орнууд дэлхийн бусад улстай харьцуулахад хүн амаа илүү хурдан хугацаанд дархлаажуулж байгаа энэ үед вакцинжуулалт одоогийн хурдаараа үргэлжилбэл дэлхий дахин долоон жилийн дараа хэвийн голдиролдоо эргэн орох төлөвтэй байна.

АНУ-ын хүн амын 75 хувийг дархлаажуулахад шаардагдах хугацааг вакцинжуулалтын одоогийн үзүүлэлтээр тооцоолсон байдал

“Bloomberg”-ийн энэхүү тооцооллыг вакцинжуулалтын одоогийн түвшнийг харгалзан гаргаж байгаа бөгөөд вакцинжуулалтын сүүлийн үеийн дундаж үзүүлэлтээр дэлхий нийтийн 75 хувийг вакцинжуулахад шаардлагатай хугацаа ажээ. Түүнчлэн вакцинжуулалтын эхэн үеийн үзүүлэлтүүдэд тулгуурлаж байгаа тул өөрчлөгдөх боломжтой юм. Мөн вакцинуудын тоо нэмэгдэх тусам вакцинжуулалтын хурд нэмэгдэх төлөвтэй байна. “Bloomberg”-ийн мэдээллээр, улс орнууд 8.5 тэрбум тун вакцин авах 100 гаруй гэрээг байгуулжээ. Мөн дэлхийн орнуудын дөнгөж гуравны нэг нь вакцинжуулалтын хөтөлбөрөө эхлүүлсэн байна.

Дэлхийн хүн амын 75 хувийг дархлаажуулахад шаардагдах хугацааг вакцинжуулалтын одоогийн үзүүлэлтээр тооцоолсон байдал

Сүргийн дархлаа тогтоох тухайд

Вакцин “COVID-19”-өөр халдварлахаас хэдэн долоо хоногийн турш хамгаална. Гэвч хүн амын цөөн хэсгийг вакцинжуулсан тохиолдолд вирус тархсан хэвээр байх юм. Тиймээс олон хүнийг дархлаажуулах тусам халдвар тархах эрсдэл буурах бөгөөд үүнийг сүргийн дархлаа гэж нэрлэдэг.

Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл сүргийн дархлаа хэзээ тогтох талаар харилцан адилгүй тайлбарууд бий. Иймээс хичнээн хүнийг дархлаажуулсан тохиолдолд халдварын тархалтын хурдад нөлөөлөх хэмжээний үр дүнд хүрэх вэ? Сүргийн дархлааг хүн амын 75 хувийг бүрэн дархлаажуулсан тохиолдолд тогтож эхэлдэг гэж зарим судлаач тооцоолж байна. Харин өөр судлаачдын хувьд хүн амд халдвар өргөн хүрээгээр тархахаас сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх хэмээн тайлбарлаж байна. Жишээлбэл, вакцинжуулалтад хамрагдаагүй хэсэг бүлэг хүмүүсийн дунд улаан бурхан тархсан тохиолдолд сүргийн дархлаа орон даяар тархахаас урьдчилан сэргийлэх юм.

“Bloomberg”-ийн тооцооллын тухайд

Одоогийн байдлаар хэрэглэж буй вакцинуудын хувьд хоёр тунг хийлгэснээр бүрэн дархлаажуулж байгаа юм. “Bloomberg”-ийн тооцоололыг ч мөн нэг хүнд хоёр тун вакцин хийх тооцоонд үндэслэн гаргаж байна. Харин “Johnson & Johnson” компанийн вакцины хувьд эмнэлзүйн өргөн хүрээг хамарсан туршилтаар нэг тун вакциныг хийхэд нааштай үр дүн үзүүлсэн юм. Иймээс уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрвөл улс орнуудад шаардлагатай вакцинуудын тунгийн үзүүлэлтийг өөрчлөх хэрэгтэй болох ажээ.

Мөн өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн ямар ч вакциныг хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөөгүй байгаа бөгөөд холбогдох судалгаануудыг хийж байна. Харин “Bloomberg”-ийн тооцоололд хүүхдүүдийг вакцин хийлгэх ёстой хүн амын тоонд оруулжээ. Мөн “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсний дараа хүний биед хэдий хугацаанд дархлаа үүсдэг тухай мэдээлэл дутмаг байгаа тул энэ талаарх тооцоог оруулаагүй байна. Мэргэжилтнүүдийн хувьд коронавирусээр халдварлаж байсан хүмүүст вакцин хийлгэхийг зөвлөж байгаа юм.

“Bloomberg”-ийн “COVID-19 Tracker” хуудас нь 73 улс орон болон АНУ-ын муж улс, нутаг дэвсгэрүүдийн вакцинжуулалтын дундаж үзүүлэлтэд тулгуурлан урьдчилсан таамаглалаа өдөр тутам шинэчилж байна. Харин дархлаажуулалтын хөтөлбөрөө дөнгөж эхлүүлж байгаа юм уу вакцинжуулалтын талаарх мэдээллээ тогтмол өгдөггүй улс орнуудыг хамруулаагүй байж магадгүй ажээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Дэлхий даяар “COVID-19”-ийн вакциныг тарьсан тоон үзүүлэлт коронавирусээр халдварласан хүмүүсийн тоог давлаа 2021-02-06

Санкт-Петербург хотод болсон зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон Швед, Польш, Германы дипломатчдыг “тааламжгүй этгээд” гэж үзэв. 2021-02-06

Мьянмарт иргэдийн “Twitter”, “Instagram” нийгмийн сүлжээг ашиглах боломжийг хязгаарлажээ. 2021-02-06

Энэтхэгийн 5 хүн тутмын нэг нь коронавирусний халдвар авсан талаар судалгаа гарчээ 2021-02-06

Бельгид хөл хориог дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан 2021-02-06

"Bloomberg": Дэлхий дахин цар тахлаас ангижрахад долоон жилийн хугацаа шаардлагатай 2021-02-07

“Тяньвэнь-1” аппаратынхаа авсан анхны зургийг баасан гарагт танилцуулжээ. 2021-02-07

Аун Сан Су Чиг суллахыг шаардсан жагсаал бямба гарагт олон хотод өрнөв 2021-02-07

БНХАУ-ын “Sinovac Biotech” компанид гарган авсан “CoronaVac” вакцинд зөвшөөрөл олголоо 2021-02-07

АНУ 30 цэнгэлдэх хүрээлэнгээс долоод нь вакцинжуулалтын кампанит ажлыг явуулж байна. 2021-02-08

Билл Гейтс цар тахлын дараа хүн төрөлхтөнд учрах хоёр аюулыг нэрлэжээ. 2021-02-08