Бельгид хөл хориог дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан боловч зарим хязгаарлалтыг хоёрдугаар сарын 13-наас сулруулна гэж тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроо мэдэгджээ.
Үсчний газруудыг энэ сарын 13-наас хатуу шаардлагыг мөрдөх журамтайгаар нээх бол гоо сайхан, шивээсний газруудыг гуравдугаар сарын 1-нээс нээх ажээ. Харин өнгөрсөн 10 дугаар сараас хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа шөнийн цэнгээний газар, зоогийн гзаруудын хувьд хаалттай хэвээр байна.
“COVID-19” халдварын нөхцөл байдал 12 дугаар сарын эхэн үеэс хойш харьцангуй тогтвортой болж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан хүний тоо буурсан боловч нөгөө талаар халдварын тохиолдлын тоо өмнөхтэйгээ бараг ижил түвшинд хэвээр байна гэж А.Кроо мэдээлжээ.
Ерөнхий сайд халдварын тохиолдлын тоо тогтвортой байгаа нь иргэд дүрэм журмыг баримталж байгаатай холбоотой болохыг дурдаад, цаашид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулах үед улам сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг хэлсэн байна.
Бельгийн эрх баригчид хөл хориог дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан хэдий ч тухайн хугацааг хүртэл шаардлагатай тохиолдолд холбогдох шийдвэр зохицуулалтуудыг гаргах боломжтойг мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.