Мьянмарт иргэдийн “Twitter”, “Instagram” нийгмийн сүлжээг ашиглах боломжийг хязгаарлажээ.

Мьянмарт иргэдийн “Twitter”, “Instagram” нийгмийн сүлжээг ашиглах боломжийг хязгаарлажээ.

Цэргийнхэн энэ долоо хоногийн даваа гарагт төрийн эргэлт хийсэн Мьянмарт иргэдийн “Twitter”, “Instagram” нийгмийн сүлжээг ашиглах боломжийг хязгаарлажээ.

“Цаашид нэмэлт мэдэгдэл гаргах хүртэл тус хоёр цахим хуудсанд нэвтрэх боломжийг хязгаарлахыг үүрэг болгосон” гэдгийг Мьянмарын интернэт үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниудын нэг болох “Telenor” баталсан байна.

Цэргийнхэн “тогтвортой байдлыг хангах үүднээс” “Facebook” нийгмийн сүлжээг пүрэв гаргаас түр хаасан юм. Мьянмарт ардчилсан замаар сонгогдсон удирдагчдыг баривчилсныг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн сүүлийн үед улам өргөжих болжээ.

Тухайлбал, Янгон хотод баасан гарагт их сургуулийн багш нар, оюутнууд цуглаж, улсынхаа де-факто удирдагч Аун Сан Су Чи болон түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг намын өндөр албан тушаалтнуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Аун Сан Су Чи гэрийн хорионд байгаа гэж түүний өмгөөлөгч мэдээлжээ. Цагдаагийн баримт бичгүүдэд тэмдэглэснээр, Аун Сан Су Чиг харилцаа холбооны тоног төхөөрөмжийг хууль бусаар импортолж ашигласан гэж буруутгаж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Японы агаарын тээврийн JAL компани хуучин хувцсаар үйлдвэрлэсэн био түлш ашиглаж эхэлжээ 2021-02-05

Японд коронавирусээс үүдэлтэйгээр дампуурсан бизнесийн тоо 1000-д хүрчээ 2021-02-06

Олон улсын томоохон хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш огцом өсчээ 2021-02-06

Дэлхий даяар “COVID-19”-ийн вакциныг тарьсан тоон үзүүлэлт коронавирусээр халдварласан хүмүүсийн тоог давлаа 2021-02-06

Санкт-Петербург хотод болсон зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон Швед, Польш, Германы дипломатчдыг “тааламжгүй этгээд” гэж үзэв. 2021-02-06

Мьянмарт иргэдийн “Twitter”, “Instagram” нийгмийн сүлжээг ашиглах боломжийг хязгаарлажээ. 2021-02-06

Энэтхэгийн 5 хүн тутмын нэг нь коронавирусний халдвар авсан талаар судалгаа гарчээ 2021-02-06

Бельгид хөл хориог дөрөвдүгээр сарын 1 хүртэл сунгасан 2021-02-06

"Bloomberg": Дэлхий дахин цар тахлаас ангижрахад долоон жилийн хугацаа шаардлагатай 2021-02-07

“Тяньвэнь-1” аппаратынхаа авсан анхны зургийг баасан гарагт танилцуулжээ. 2021-02-07

Аун Сан Су Чиг суллахыг шаардсан жагсаал бямба гарагт олон хотод өрнөв 2021-02-07